avatar

Биологи хичээл цуврал-1

2011-10-26,16:12

Н.Уранчимэг  (ЧД-ийн 49-р сургуулийн багш ):Биологийн ухааны магистрант

Хичээл 1.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчидөөс анагаах ухаан, биологи, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшихээр их дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор биологийн хичээлийн ном сурах бичиг, гарын авлага эрэлт ихтэй болж байна. Гэтэл дунд сургуулийн сурагчид болон биологийн олимпиадад бэлтгэгчдэд бодлого дасгалын ном дутагдалтай байдаг.

Мөн сүүлийн үеийн элсэлтийн шалгалт, олимпиадад ирж буй бодлогын түвшин улам өндөр болж байгаа учир дунд сургуулийн ахлах ангийнханыг биологийн хичээлээр шаардлагын түвшинд мэдлэг, мэдээлэлтэй болоход бага ч болов хувь нэмэр оруулах үүднээс тус сонины редакцитай хамтран биологийн цуврал хичээл явуулж эхэллээ Энэ удаагийн хичээлээр генетикийн бодлого бодох аргачлалыг бие дааж бодох бодлогын хамт хүргэж байна. Хүүхдүүд, багш, эцэг эхчүүд та бүхэн, хичээлийн талаар асууж лавлах,зүйл мөн санал хүсэлт байвал сонины редакциар дамжуулан бидэнтэй холбогдоорой! Молекул генетикийн бодлого бодох аргачлал Ген - энэ нь уургийн дарааллыг нууцалдаг ДНХ-ийн хэсэг. ДНХ-ийн бүтцийн бага зэргийн өөрчлөлт нь нэг болон хэд хэдэн шинж тэмдгийг тодорхойлж буй уургийн биохимийн гинжин урвалыг өөрчилснөөр бүтцэнд өөрчлөлт бий болгоно. Уургийн анхдагч бүтэц, амин хүчлийн үлдэгдлийн дараалал нь азотлог суурь аденин (А), тимин (Т), цитозин (Ц), гуанины (Г) дараалал хэлбэртэй байдаг. Амин хүчил бүр нь хэд хэдэн триплетээр кодлогддог. Уургийн нийлэгжлийн өмнө мэдээллийн РНХ (мРНХ) нь түүний кодыг ДНХ-ээс хуулж авна. Транскрипци нь хамжаа зарчмаар явагдах ба ДНХ-ийн АТГЦ нь РНХ-ийн У (урацил) АЦГ-тай тохирно.

 

Зураг 1. Уургийн нийлэгжлийн үед удамшлын мэдээлэл дамжих схем: I транскрипци, II трансляци

   Уургийн нийлэгжил нь рибосом дээр явагдаж мРНХ-ийн триплетэд тохирох амин хүчлүүдийг зРНХ зөөвөрлөн ирж уургийн гинжинд холбодог.

Жишээ:1  880 аденин тухайн ДНХ-ийн 22 хувийг эзэлдэг бол уг ДНХ-ийн уртыг ол. Бодолт: 880-22% х=880*100%=4000нтд /хос гинж/ х - 100% 22% Бид ДНХ-ийн уртыг олохын тулд дан гинжинд байх нуклеотидийн тоог олох шаардлагатай. 4000/2=2000 /дан гинжинд/ 2000*0.34=680нм

Жишээ:2 .Хэрэв A=600, Г=2400 бол уг ДНХ-ийн молекул хоёржих /редупликаци буюу репликаци/ үед ямар төрлийн хичнээн чөлөөт нуклеотид хэрэгтэй вэ? Бодолт: Чаргаффын дүрэм ёсоор А=Т, Г=Ц байх ёстой Иймд А=Т=600, Г=Ц=2400 байна.

Жишээ:3. Зарим эрдэмтэд хүний бэлгийн эсийн ДНХ-ийн урт ойролцоогоор 102 см байна гэж тооцоолжээ. Энэхүү ДНХ-д хичнээн хос нуклеотид агуулагдах вэ? Бодолт: 1нм-10-9м х=1.02м/0.000000001м*0.34нм=3млрд х - 1.02м 3млрд*2/хос гинж/=6млрд

Жишээ:4. 69000 гэсэн харьцангуй молекул жин бүхий ДНХ-ийн аденины харьцангуй молекул жин нь 8625 нь бол энэхүү ДНХ-ийн уртыг ол (нэг нуклеотидийн харьцангуй молекул жинг ойролцоогоор 345 гэж тооц).

Бодлого: ДНХ-ийн хос гинжинд 69000/345=200 ширхэг нтд байна. ДНХ-ийн уртыг нь олохын тулд дан гинжний уртыг олох ёстой. 200/2=100 100*0.34нм=34нм Жишээ:5 Уургийн молекул жин 3500. Түүнд тохирох генийн молекул жин ба уртыг ол.

Бодолт: Бодлогыг бодоход бид амин хүчлийн молекул жин, нуклеотидийн молекул жин болон уртыг мэдэж байх хэрэгтэй. 1 амин хүчлийн жин 100 Да, 1 нтд-ийн жин 345 Да, урт нь 0.34 нм байдаг. Уургийн анхдагч бүтэц гэдэг нь амин хүчлийн дараалал тул 3500/100 Да = 35 буюу уг уураг нь 35 амин хүчлээс тогтсон байна. Уургийн анхдагч бүтцийн мэдээллийг агуулсан ДНХ-ийн хэсгийг ген гэдэг ба 1 амин хүчлийн тухай мэдээллийг 3 нтд нууцалж байдаг. Тэгвэл бид уг ДНХ хэдэн нтд-эс тогтсоныг олно. 35 х 3 нтд = 105 нтд.ДНХ-ийн молекул хос гинжээс тогтдог учир 105 нтд x 3 = 210 нтд. Генийн молекул жин: 210 х 345 =72450 Да Генийн урт:105 х 0.34 нм =35.7 нм болно.

БИЕ ДААЖ БОДОХ БОДЛОГО 1.380 Гуанин бүхий нуклеотид нь ДНХ-ийн молекул 20 хувийг эзэлдэг бол уг ДНХ-ийн уртыг ол? 2.Т-41 фагийн 200 мянган хос нуклеотид бүхий ДНХ-ийн молекулын уртыг ол. 3.Дрозофиллийн нэг гаметийн бөөмөн дэх нуклеотидийн тоо 200 сая хос бол ДНХ-ийн уртыг ол. А.340 нм B.680 нм C.68 нм D.34 нм 4.Тамхины ургамлын вирусын генетикийн мэдээлэл нь дан гинжнээс тогтсон 6500 нуклеотид бүхий РНХ-иин молекулд хадгалагддаг бөгөөд уургийн нэг молекул нь 158 амин хүчлээс тогтдог бол уг уургийн бүтцийн тухай мэдээлэл агуулж буй генийн уртыг ол.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax