avatar

Яагаад амьтанд сүүл хэрэгтэй вэ?

2011-10-26,16:58
altСүүл-түшиг, тулгуур
Эртийн урьд цагт, олон сая жилийн өмнө газар дээр гүрвэл амьдарч байжээ. Тэдний дунд туулайнаас яльгүй том хэмжээтэй маш жижигхэн амьтад тохиолддог байлаа. Зогсож байгаа өвс идэштэй үлэг гүрвэлийн «өвдгөнд» арай чуу хүрэх .
Догшин махчин гүрвэлүүд анхизавр, тиранозаврууд арай бага байжээ. Олон тооны гүрвэлүүд амьтдад зуршилт аргаар, яг л хүн шиг хоёр хөл дээрээ явдаг байсан нь гайхмаар юм. Энэ нь бүх талаараа тохиромжтой, яагаад гэвэл урд савруунууд нь чөлөөтэй учраас түүгээрээ биеэ хамаалж дайрч, хоол хүнсээ олж авч болох байв. Асар том хүнд нүсэр гүрвэлүүд хоёр хөл дээр зогсоно гэдэг амаргүй байсан нь тодорхой, чухамхүү үүнээс болж түүнд зузаан хүчирхэг сүүл хөгжсөн билээ. Тэр нь гүрвэлийг суух буюу явж байхад нь тулгуур болдог байв.
Нэлээд хожим анхны хүмүүс бий болсон тэр үед бод гөрөөс хэмээх удаан явагч аварга амьтан амьдарч байлаа. Тэр мөчир, навчаар хооллодог заанаас дутуугүй жинтэй байжээ. Ийм бадриун амьтан навч авах гэж мод руу авирч чадахгүй нь мэдээж. Тэрээр хойд хөл дээрээ зогсоод навчинд хүрч авдаг байв. Гэтэл хоёр хөл нь ийм ачаалалд тэсэхгүй болохлоор гуалин мэт бүдүүн уян хатан сүүл тусад оржээ. Орчин үеийн амьтад ч түшиг тулгуур болдог сүүлтэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ямар сонин хичээл вэ? дэлгэрэнгүй байж болоогүй юм уу? sick
Бичсэн: sarnai (зочин) хэзээ: 09:59, 2011-12-05 | Холбоос | |



:-)
 
xaax