avatar

Ширхэгт урагмал

2011-10-26,16:54

Ширхэгт ургамал

Монголд  ширхэгт ургамалд  орох олсны овог, хөвөнтийн овгийн ургамал байна. Ургах орчин голын эргийн сөөгөн шугуй, уужуу ам, хавцал сайрын зах, дэрсэн шугуй, хад чулуурхаг хажуу, нураг хад, асга хадны ёроол, мөн хагалсан газар суурингийн орчим бусад тарималтай хамт  тархаж зам, суваг шуудуу, тарьсан талбайд ургана.  Эдгээр овгийн ургамлаар даавуу хийхэд ашиглах ба хүнсний ашигтай ургамал ч бий.
Олсны овог (Cannabaceae):
Дэлхийд хоёр төрлийн нийт 4 зүйл олс тропик субтропикийн бүс нутгаар голлон тархдаг бөгөөд манай оронд 3 зүйл ургана. Эгц босоо ба авирдаг иштэй, нэг ба олон наст өвслөг ургамал бөгөөд эсрэг болон цувраа байрласан сарвуулаг судал бүхий сарвуутсан салбант юмуу бүтэн навчтай, цэцэг жижиг, үзэмжгүй нэг ба хоёр гэрт ниилмэл цимоз, дихаз, залаа, толгой баг цэцэг үүсгэнэ. Эр цэцэг тавчилсан бүтэцтэй, залаа баг цэцэг үүсгэнэ. Навч нь сарвуулаг цуулбар. Эм цэцэг шадар эрхтэнгүй, түрүү баг цэцэг бүрдүүлдэг. Үр боловсрох орон 2 үрт навчнаас тогтоно. Салхиар тоос хүртдэг. Жимс самранцар. 
Олсны төрөл: Cannabis L. Нийт 3 зүйл ургадгаас манай оронд 2 зүйл болох хогийн олс(Cannabis ruderalis Janisch.), таримал олс(Cannabis sativa L.) элбэг тархана. Нэг наст, 2 гэрт, сарвуулаг цуулбар навчтай, үсэрхэг 50-100 см өндөр ургах өвслөг ургамал. Цэцэг саланги бэлэгтэй, жимс нь самранцар.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Таалагдлаа
Бичсэн: Аяжан (зочин) хэзээ: 17:38, 2021-10-25 | Холбоос | |



:-)
 
xaax