avatar

Бактери гэж юу вэ?

2011-10-26,16:51

Бактери

Бид өдөр тутам хамгийн их ордог газар бол ариун цэврийн өрөө байдаг билээ. Өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон тэр л газар хамгийн цэвэрхэн орчин байх ёстой. Гэвч бид ариун цэврийн өрөөнд хамгийн их учирдаг аюулыг өөрсдөө бий болгодог. Энэ бол бактери. Сүүлийн жилүүдэд бактери вирусын гаралтай өвчлөл ихэсч байгаа нь ч зарим талаараа үүнтэй холбоотой байдаг байна. НҮБ-аас 2006 онд гаргасан судалгаанаас үзэхэд дэлхий дахинд жил бүр 2 сая хүн суултуураас гаралтай бактери, вирусын гаралтай өвчнөөр өвчилсөн гэсэн албан ёсны дүн гарсан байна. Энэ нь бидэнд аюулын харанга ойрхон байгааг харуулж байгаа болов уу. Суултуур дээр хүндээр бие засахад бидний нүдэнд үзэгдэхгүй олон тэрбум бактери суултуураас дээш цацарч байдаг байна. Улмаар тэд ариун цэврийн өрөөн дэх бусад зүйлсэд наалдан тогтдог. Бүр таны алчуур, сойзон дээр хүртэл шүү. Тэдгээр нь бидний биед ахуйн замаар нэвтрэн ордог байна. Бид бактери гэж ярих нь элбэг байдаг ч түүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, ашиг тус, хор хөнөөлийнх нь талаар мэдлэг төдийлөн хангалттай байдаггүй билээ. Бид энэ сэдвээрээ бичил биетэн, бактерийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийг зорилоо.
Бактери, түүний ангилал:
Манай гараг дээр бактери тархаагүй газар гэж бараг байхгүй гэж хэлж болно. Агаар, хөрс, ус, ургамал, амьтан, хүний бие цогцост ч тэд орогнож байдаг. Бактерийг судалдаг биологийн шинжлэх ухааны салбарыг бактериологи буюу нян судлал гэдэг. Бактерийг анх нээсэн хүн бол Голландын байгаль шинжээч А.Левенгук юм. Тухайн үедээ тэрээр эсийг 160-270 дахин өсгөх чадвартай хамгийн боловсронгуй микроскопыг бүтээжээ. Бактери нь нэг эст, бие даан үржих чадвартай энгийн нүдээр үл харагдах бичил биетэн юм.
Бактерийг хэлбэр дүрсээр нь олон янз байх бөгөөд дараах байдлаар ангилна:
  1. Бөмбөлөг / кокк /-    Бөмбөлөг хэлбэртэй бактерйиг хуваагдлын дараах байдлаар нь нэгээрээ байгаа тохиолдолд монококк, хосоороо бол диплококк, дөрвөөрөө бол тетракокк, тэгш тоотойгоор байвал сарцин, нэг хавтгайгаар хуваагдан дараа нь сараагүйгээс гинж мэт байрласан бол стрентококк,харилцан перпендикуляр хуваагдаж бөөгнөрч байрласан бол стафилококк гэх мэтээр нэрлэдэг.
  2. Савханцар -    Энэ хэлбэрийн бактерийг байрлал, төгсгөл,голчийн хэмжээгээр нь ангилдаг
       А.    Байрлалаар нь:Нэгээрээ-монобацилл, Хоёроороо-диплобацилл, Гинж адио хэлхэн байрласан-стрептобацилл
       Б.    Төгсгөлөөр нь:     дугуйрсан, хурц, бүдүүрсэн, огтлогдсон
       В.    Хэмжээгээр нь:     урт /3мкм-ээс дээш /, богино / 1.5-3.0 мкм /, маш богино / 1.0мкм-ээс богино /
     3. Мушгиа -   
      A. Вибрион-мушгиа хэлбэртэй                         
     Б. Спирилл-хэд хэдэн гогцоотой
гэж ангилах бөгөөд  энэхүү ангилал нь хамгийн түгээмэл ангилал юм.
Бактерийн эсийн хана:
Бактерийн эсийн цитоплазмын гадуур цитоплазмын мембран, түүний гадна талаар эсийн хана хүрээлж байна. Зарим бактери эсийн хананыхаа гадуур капсул гэдэг бас нэгэн давхраатай. Эдгээр давхаргуудыг нэгтгэн эсийн бүрхүүл гэж нэрлэдэг. Пептидогликан буюу мурейн нь эсийн ханыг бүрдүүлдэг. Үүнд үндсэн 2 төрлийн сахарын нэгдэл болон амин хүчил ордог. N-глюкозамин, N-ацетилмурамын хүчил солбин дараалж уг гликозидын холбоогоор холбогдон гинж үүсгэнэ. Зэрэгцээ гинжүүд хоорондоо пептид холбоогоор холбогдох бөгөөд зэрэгцээ гинжүүдийн N-ацетилмурамын хүчлийн төгсгөл дэх олигопептидийн хооронд уг пептид холбоо үүсдэг. Пептидогликаны нимгэн, зузаан, амин хүчлийн төрөл, эсийн ханан дахь бусад нагдлаас хамаарч бактерийн эсийн хана 2 төрөл байна. Үүнийг Грамын аргаар будаж илрүүлнэ. 
Грам эерэг бактерийн эсийн хана - Пептидогликаны давхарга зузаан:
Полисахаридын гинжний N-ацетилмурамын хүчилтэй L-ala-D-glu-L-Lys-D-ala тетрапептид холбогдсон байна.Нэг гинжний тетрапептид дэх D-ala зэрэгцээ гинжний L-lys-тэй пентаглицинээр пептид хобоо үүсгэх замаар зэрэгцээ гинжүүд хоорондоо холбогдоно. Түүнчлэн Грам эерэг бактерийн эсийн хананд тейхийн хүчил байна. Тейхийн хүчил эсрэг төрөгчийн шинжтэй, химийн бүтцээрээ рибит болон глициринтей хийн хүчил гэж 2 төрөл байна.
Грам сөрөг бактерийн эсийн хана:
Грам эерэг бактерийн эсийн ханатай харьцуулахад пептидогликаны давхарга нимгэн, түүний гадна талаар фосфолипидээс тогтох гадар мембрантай, липополисахарид / ЛПС /, липопротейнийг агуулна. Цитоплазмын мембран, эсийн хана 2-ын хооронд периплазмын зайтай. ЛПС нь цитоплазмын мембранаас эхэлж, эсийн ханыг нэвтлэн гадагш орон зайд антенн адил цухуйж байрладаг. ЛПС-ийн полисахаридан хэсэг эсрэг төрөгчийн шинжтэй. Липид нь хорын идэвхтэй, эндо буюу дотор хор гэж нэрлэдэг. Липопротеын нь гадар мембраныг эсийн ханатай бэхэлнэ. Түүнчлэн Грам сөрөг бактерийн эсийн хананд порин /porin/, нонпорин /nonporin/, уургууд байна. Бактерийн эсийн хана нь түүнийг хамгаалахаас гадна эсийг тодорхой хэлбэр дүрстэй болгож түшиг тулгуурын үүрэг гүйцэтгэнэ. Сийвэн дотор түүний үндсэн бодис байх бөгөөд төв хэсэгт бактерийн удамшлыг хариуцах тусгай бодис оршино.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ymr urjleer urjdegiig ni heleed uguuc?
Бичсэн: Зочин хэзээ: 00:33, 2024-04-10 | Холбоос | |
Uiseh yvtsin tailbrlj ugj bolhu
Бичсэн: Yuki (зочин) хэзээ: 10:52, 2024-03-15 | Холбоос | |
Hiceelee hiihed mine mash ih tusallaa bayrlalaa
Бичсэн: Зочин хэзээ: 18:27, 2023-09-09 | Холбоос | |
gaihaltai
hicheelee hiihed min mash ih tusalla byrlaa amjilt
Бичсэн: angellove хэзээ: 17:19, 2022-09-13 | Холбоос | |
bayrlla hjeele hiihd mash tus bollo ta nart amjilt husy
Бичсэн: Зочин хэзээ: 19:54, 2022-09-09 | Холбоос | |
Бактери ямр орчинд амьдардаг юм бол 🤕
Бичсэн: Зочин хэзээ: 15:57, 2022-03-23 | Холбоос | |
Тэгээд бид нар баахгүй хэрэг үү
Бичсэн: Зочин хэзээ: 18:27, 2022-02-14 | Холбоос | |
Маш их баярлалаа
Бичсэн: Зочин хэзээ: 22:13, 2021-09-29 | Холбоос | |
Мундаг юум аа
Бичсэн: Ану (зочин) хэзээ: 22:43, 2017-10-09 | Холбоос | |
сн бну та үнэхээр мундагиймө харин асуух зүйл бна бактери биш вирусын талаар тайлбарлаад өгөөч плс
тэхүү
Бичсэн: Зочин хэзээ: 16:57, 2016-10-26 | Холбоос | |
ymar gooy medeelel be bayarlalaa hicheel hiihed mash ih tus bollo ene ii achaar dun maani 100 garlaa shude uneheer ih bayarlajin
Бичсэн: Зочин хэзээ: 16:43, 2016-10-26 | Холбоос | |
бичил биетэний тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй биз?
Бичсэн: Зочин хэзээ: 16:03, 2014-12-10 | Холбоос | |



:-)
 
xaax