avatar

Биологи хичээл цуврал-3

2011-10-26,16:37

ЧД-ийн багш Н.Уранчимэг Генетикийн бодлогын хэлбэрүүд Бид генетикийн үндсэн хуулиудын тухай бодлогыг бодож сурахын өмнө доорх зүйлсийг мэдэж байх ёстой болдог. Генетикийн бүх бодлогуудыг ямар сэдвийн бодлого (моногибрид, полигибрид, аутосомын болон хүйс дагаж удамших, нэг болон олон генийн удамшил гэх мэт) байхаас үл хамааран тооцоолох, генотипийг тодорхойлох, шинж тэмдгийн удамших онцлогийг тодорхойлох бодлого гэж гурван хэлбэрт хуваадаг.

1.Тооцоолох бодлогыг бодоход доорх нөхцлүүдийг мэдсэн байх хэрэгтэй. -шинж тэмдгийн удамших онцлогийн тухай (ноёлогч, нуугдмал, биеийн эсийн болон хүйс дагаж удамших гэх мэт) -эцэг эхийн генотипээр үр төлийн генотипийг шууд болон шууд бус тодорхойлж болдог байх ёстой Тооцоолох бодлогын үндсэн асуудал нь удмын генотипийн болон фенотипийн онцлогийг урдчилан мэдэх явдал юм. 

2.Генетикийн тодорхойлох бодлогыг бодохын тулд дараах нөхцлүүдийг мэдсэн байх хэрэгтэй.

- шинж тэмдгийн удамших онцлогийн тухай

- эцэг эхийн фенотип

- удмын генотип (шууд болон шууд бус) Энэ төрлийн бодлого нь эцэг эхийн аль нэгний болон хоёулангийнх нь генотипийг мэдсэн байхыг шаарддаг. 3.Шинж тэмдгийн удамших онцлогийг тогтоох бодлогын нөхцөл

- хэд хэдэн удмын фенотипийг тогтоох (түүнчлэн эцэг эхийн болон үр удмын фенотипийг)

- удмын тооны онцлогийг мэдэх Энэ төрлийн бодлогын үндсэн асуудал нь шинж тэмдгийн удамших онцлогийг тогтоох явдал юм. Товч зөвлөгөө Генетикийн бодлогыг бодохын тулд юуны өмнө генетикийн онолын мэдлэгийг сайн эзэмшсэн байх хэрэгтэй.

- Генетикийн тэмдэглээг ашиглан товч бичиглэл хийнэ (х-эвцэлдүүлэг, эр, эм, Р эцэг эх, Fn-удам гэм мэт). Шинж тэмдгийн нэрийг бичиж тэмдэглэнэ. - Стандарт задралд үндэслэн учир шалтгааныг тогтоох

- Хэрэв ноёлогч ген нь тодорхойгүй бол удам нь өгч буй задралын байдлаар нь олж болно (зонхилогч тоотой нь ноёлогч байдаг)

- Генотип дэх генүүдийн удамших байдал нь тодорхойгүй байвал эцэг эхийн болон удмынх нь генотипийн байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Хэрэв нэг төрлийн генотипийг тодорхойлж чадахгүй буюу эсвэл ямар нэг ген нь ноёлж байгаа нь тодорхой бус байвал боломжит бусад хувилбарыг эрэх хэрэгтэй.

- Асуултанд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Жишээ нь: Хэдэн гамет үүсэх вэ? Хэдэн төрлийн гамет үүсэх вэ? гэх мэт асуултуудыг ялгаж чаддаг байх.

- Бодлого бодоход бодлогын нөхцөл ба жинхэнэ бодолт хоёрын хооронд үүсэх зөрчлүүдийг ажиглах нь маш чухал. Тийм зөрчил нь (жишээ нь: үр удамд нь задрал өгөх, нөгөө талаас бүр алга болох) таамаглал нь онолын хувьд алдаатай байсныг батална. Ийм тохиолдолд бодлогын нөхцөлд үүссэн зөрчлийг арилгах, эсрэг талаас нь таамаглал дэвшүүлэх хэрэгтэй (жишээ нь тухайн ген нуугдмал байсан).

- Янз бүрийн гамет, зиготын амьдрах чадвар бодит байдлаас ялгаатай байдгийг бодлогодоо тусгаж өгөх. Энэ тохиолдолд Пеннетийн торонд өөрчлөлт гардаг. Жишээ нь ааbb гэсэн генотиптэй бодгаль үхдэг гэх юмуу эсвэл Ab ген агуулсан эр гамет амьдрах чадваргүй гэх мэт. Бодох үед хийгдсэн энэ хоёр засвар нь (нэг дор хийсэн) Пеннетийн торны хэлбэрийг өөрчилдөг. Иймд үлдсэн генотиптэй биеүдэд анализ хийх хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax