avatar

Биологи хичээл цуврал-2

2011-10-26,16:20

Н.Уранчимэг (ЧД-ийн 49-р сургуулийн багш): Биологийн ухааны Магистрант

Түрүүчийн дугаарын бодлогын хариу

Бодлого 1. Хариу  323 нм

Бодлого 2. Хариу 1нтд-ийн урт 34А0

200000*34=6800000А0

Бодлого 3. Хариу 68 мм

Бодлого 4. Хариу: 1612 А0

Жишээ 1. Молекулын хэсэг нь дараах амин хүчлүүдийг агуулж байна. аспарагины хүчил - аланин - метионин - валин

а.амин хүчлийн энэ дарааллыг нууцалж буй ДНХ-ийн молекулын бүтэц ямар байх вэ?

 

б.генийн энэ хэсгийн нуклеотидүүдийн эзлэх хувийг ол.

в.генийн энэ хэсгийн уртыг ол.

Бодолт: а.кодын хүснэгтээс дээрх амин хүчлүүдийг нууцалж буй мРНХ-ийн триплетийг олно.

Уураг: Асп - Ала - Мет - Вал

мРНХ: ЦУА -ЦУГ - УГА - УУГ

Хэрэв амин хүчил нь хэд хэдэн кодонд тохирч байвал дурын кодоноо авч болно.

ДНХ-ийн нэг гинжний бүтцийг мРНХ-ийн бүтцээр тодорхойлж болно. Үүний тулд мРНХ-ийн молекулын кодон бүрийн дор түүнд тохирох ДНХ-ийн молекулын кодоныг бичнэ.

ДНХ-ийн I гинж: ГАТ - ГАЦ - АЦТ - ТТЦ

б.энэ генийн нуклеотидийн тоог (хувийг) тогтоохын тулд хамжаа зарчмыг ашиглан (А-Т, Г-Ц) ДНХ-ийн 2 дахь гинжийг олно.

ДНХ-ийн II гинж: ЦТА - ЦТГ - ТГА - ААГ

Хоёр гинжний нуклеотидийн тоо (нтд) - 24, тэдгээрийн  7 нь А бол эзлэх хувийг пропорци зохиож олно.

24нтд - 100%

7нтд  -  х%

Чаргаффын дүрэм ёсоор ДНХ-ийн молекулын Аденины хэмжээ тимины хэмжээтэй тэнцүү, гуанины хэмжээ цитозины хэмжээтэй тэнцүү. Иймд Т=А=29%, Т+А=58%. Иймд Ц+Г=100%-58%=42%  Ц=Г=21% байх болно.

в.ДНХ-ийн молекул нь хос гинжээс тогтох ба түүний урт нь нэг гинжний урттай тэнцүү байдаг.

Нуклеотид бүрийн урт нь 0.34нм байдаг.

Иймд 12нтд * 0.34 = 4.08нм

Жишээ 2. В инсулины гинжний эхний 10 амин хүчил нь: фен – вал – асн – глу – гис – лей – цис – гли – сер – гис бол энэ хэсгийн нууцалж буй ДНХ –ийн хэсгийг ол.

Бодолт: Нууцлагч триплетийг олж мРНХ-г зохиовол.

УУУ УУГ ГУА УЦГ АУЦ УАУ ГУУ ГУГ УЦУ АУЦ болох ба үүнийг ашиглан ДНХ-ийн нэг утаслагийн хэсгийг зохиовол:

ААА ААЦ ЦАТ АГЦ ТАГ АТА ЦАА ЦАЦ АГА ТАГ болох ба эндээс ДНХ-ийн 2 дахь гинжийг зохиож болно.

ААА ААЦ ЦАТ АГЦ ТАГ АТА ЦАА ЦАЦ АГА ТАГ

ТТТ ТТГ   ГТА ТЦГ  АТЦТАТ ГТТ  Г Т Г ТЦТ АТЦ               болно.

Генетикийн кодын хүснэгт (Бреслер, 1963)

¹ амин хүчлүүд мРНХ-ийн триплет

1.Глицин (гли)- ГУГ

2.Валин (вал)  -УУГ

3.Изолейцин (изо)-УУА

4.Лейцин (лей)-УАУ.  УУЦ.  УГУ

5.Фенилаланин (фен)-УУУ

6.Тирозин (тир)-АУУ

7.Триптофан (три)-УГГ

8.Серин (сер)-ЦУУ.  УЦУ

9.Треонин (тре)-УЦА

10.Лизин (лиз)-АУА

11.Аргинин (арг)-ГУЦ

12.Гистидин (гис)-АУЦ

13.Цистейн (цис)-ГУУ

14.Пролин (про)-ЦУЦ.  УЦЦ

15.Аланин (ала)-ЦУГ

16.Метионин (мет)-УГА

17.Глутамины хүчил (глн)-АУГ

18.Глутамин (глу)-УЦГ

19.Аспарагины хүчил (асн)-ГУА

20.Аспарагин (асп)-ЦУА.  УАА

Жишээ 3. 50 амин хүчлийн үлдэгдлээс тогтсон уургийн анхдагч бүтцийн тухай мэдээллийг хадгалж буй ген хэдэн нуклеотидээс тогтох вэ?

Бодолт: 1 ген гэдэг нь 1 фермент буюу - уураг юм. Уургийн анхдагч бүтцийн тухай мэдээлэл ДНХ-д агуулагдах учир бид ДНХ-ийн энэ хэсгийн нуклеотидийн тоог оох ёстой. Уургийн анхдагч бүтэц гэдэг нь амин хүчлийн дараалал бөгөөд 1 амин хүчлийн тухай мэдээллийг 3 нуклеотид /нтд/ нууцалж байдаг. Иймд: 50 а/х * 3 =150 нтд. ДНХ нь хос гинжээс тогтох учир 150 * 2 = 300 нтд болно.

Бие дааж бодох бодлого

1.В инсулины гинжний эхний 10 амин хүчил нь: фен – вал – асн – глу – гис – лей – цис – гли – сер – гис бол энэ хэсгийн нууцалж буй ДНХ –ийн хэсгийг ол.

2.зРНХ-ийн антикодон нь ААЦ бол ДНХ-ийн бүтцийг тодорхойл.

3.Редупликацид орохын өмнө ДНХ-ийн молекул 10 мг жинтэй ба түүний хоёр гинж хоёулаа фосфорын тэмдэгт атом агуулж байжээ.

А. Редупликацид орсон ДНХ ямар жинтэй болох вэ?

Б. Фосфорын тэмдэгт атом аль гинжинд нь агуулагдах вэ?

4.51 амин хүчлээс тогтсон инсулин уургийн нууцалж буй ген хэдэн нуклеотид агуулдаг вэ?

5.ДНХ-ийн гинж Ц-А-Ц-Т-А-Г-Т-А-А-Ц-А-Ц бол

а.энэ гинжний нууцалж буй уургийн анхдагч бүтцийг

б.энэ генийн нуклеотидүүдийн эзлэх хувийг

в.генийн уртыг

г.ДНХ-ийн энэ гинжнээс 9 дэх нуклеотид тасарч алга болсоны дараа нийлэгжүүлэх уургийн анхдагч бүтцийг ол.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ДНХ
Oilgoj chadaj bn
Бичсэн: Hakuuuuuuuuu💖💖💖 (зочин) хэзээ: 12:11, 2023-01-13 | Холбоос | |



:-)
 
xaax