avatar

Амьтдын тухай танин мэдэхүй

2011-10-26, 16:56
Тагтаа үйлдлээ дүгнэж чаддаг
Японы Кейо их сургуулийн профессор Сигэру Ватанабэгийн ахалсан багийнхан Columbia livia тагтаанууд аливаа vйлдлийг vнэлж цэгнэж чаддаг болохыг тогтоожээ. “Animal Cognition” сэтгvvлд нийтэлснээр хvн, халим, заан ийм чадвартай байдаг бөгөөд эдгээр амьтад гэрэл зурган дээрх хvмvvсийн царай зvс болон янз бvрийн зураачдын зургийг ялгах чадвартай байдаг байна. Тиймээс биологичид эл судалгааг гvнзгийрvvлэн таван тагтааг сонгон авч гурван видео бичлэг vзvvлжээ. Эхнийх нь тагтаануудын тухайн байдлыг /толинд өөрийгөө харж байгаа шиг/ тусгасан бол хоёр дахь нь нэлээн х...
avatar

Биологи хичээл цуврал-4

2011-10-26, 16:39

ЧД-ИЙН БАГШ Н.Уранчимэг

Генетикийн бодлогын хэлбэрүүд

ГАМЕТ ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ

Үүсэх гаметийн төрлийн тоог 2n гэсэн томъёогоор олох ба n-нь тухайн генотип дэх гетерозигот генийн тоо.
Гамет зөв бичих дүрэм нь цэвэр гаметийн тухай таамаглалд үндэслэгдэх ба гамет бүрд аллелийн хос бүрээс нэг нь орсон байх ёстой. Жишээ нь гурван 
ген задралд ороход үүсэх боломжит гаметийн тоо нь  23=8 байна.
АаBbCcDD гэсэн тригибрид биеийн үүсгэж буй 8 гаметийн 4 нь “А” аллелийг, 4 нь “а” аллелийг агуулсан байдаг.
А А А А а а а а В генээс үүсэх 8 гаметийн дөрөв нь “В”, дөрөв нь “b” аллел байх ба  энэ х...

avatar

Биологи хичээл цуврал-3

2011-10-26, 16:37

ЧД-ийн багш Н.Уранчимэг Генетикийн бодлогын хэлбэрүүд Бид генетикийн үндсэн хуулиудын тухай бодлогыг бодож сурахын өмнө доорх зүйлсийг мэдэж байх ёстой болдог. Генетикийн бүх бодлогуудыг ямар сэдвийн бодлого (моногибрид, полигибрид, аутосомын болон хүйс дагаж удамших, нэг болон олон генийн удамшил гэх мэт) байхаас үл хамааран тооцоолох, генотипийг тодорхойлох, шинж тэмдгийн удамших онцлогийг тодорхойлох бодлого гэж гурван хэлбэрт хуваадаг.

1.Тооцоолох бодлогыг бодоход доорх нөхцлүүдийг мэдсэн байх хэрэгтэй. -шинж тэмдгийн удамших онцлогийн тухай (ноёлогч, нуугдмал, биеийн...

avatar

Биологи хичээл цуврал-2

2011-10-26, 16:20

Н.Уранчимэг (ЧД-ийн 49-р сургуулийн багш): Биологийн ухааны Магистрант

Түрүүчийн дугаарын бодлогын хариу

Бодлого 1. Хариу  323 нм

Бодлого 2. Хариу 1нтд-ийн урт 34А0

200000*34=6800000А0

Бодлого 3. Хариу 68 мм

Бодлого 4. Хариу: 1612 А0

Жишээ 1. Молекулын хэсэг нь дараах амин хүчлүүдийг агуулж байна. аспарагины хүчил - аланин - метионин - валин

а.амин хүчлийн энэ дарааллыг нууцалж буй ДНХ-ийн молекулын бүтэц ямар байх вэ?

 

б.генийн энэ хэсгийн нуклеотидүүдийн эзлэх хувийг ол.

в.генийн энэ хэсгийн уртыг ол.

Бодолт: а.кодын хүснэгтээс дээрх амин хүчлүүдийг нууцалж буй мРНХ-ийн триплетийг...

avatar

Биологи хичээл цуврал-1

2011-10-26, 16:12

Н.Уранчимэг  (ЧД-ийн 49-р сургуулийн багш ):Биологийн ухааны магистрант

Хичээл 1.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчидөөс анагаах ухаан, биологи, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшихээр их дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор биологийн хичээлийн ном сурах бичиг, гарын авлага эрэлт ихтэй болж байна. Гэтэл дунд сургуулийн сурагчид болон биологийн олимпиадад бэлтгэгчдэд бодлого дасгалын ном дутагдалтай байдаг.

Мөн сүүлийн үеийн элсэлтийн шалгалт, олимпиадад ирж буй бодлогын түвшин улам өндөр болж байгаа учир...